Өвөл зун ээлжилдэг болсон нь

Б.Нанжид

Эрт цагт энэ манай дэлхийн улирлууд одоогийнх шиг ээлжлэн солигддоггүй байжээ. Харин Дулаан болон Хүйтнийг эрхшээдэг хоёр өвгөн энэ дэлхийд өөрсдийн улирлаа бүтээхээр өрсөлдөн тэмцэлдэж эхэллээ. Тэдний өрсөлдөөн хэрхэн төгссөнийг энэ номоос олж уншаарай. Улс орон бүр өөр өөрсдийн онцлог шингэсэн үлгэр, домгийн арвин сантай. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нийгэм өөрчлөгдөж, зарим үлгэр домог нийцэхээ больдог. Өв соёл, үнэт зүйлдээ хайртай байна гэдэг хүрч хөндөлгүй хуучин хэвээр нь тахин шүтэх биш харин ч цаг үетэйгээ нийцүүлэн хөгжүүлж, баяжуулж байхын нэр билээ. Тиймээс үнэхээр л өв соёл, ёс уламжлалаа хадгалж үлдэхийг хичээж л байгаа бол тухайн нийгэм, хүүхэд багачууддаа тохируулан шинээр зохиомжлон найруулах шаардлага зайлшгүй тавигдаж байна. Монгол ардын үлгэр домгийн хувьд өнөө үед нийцэхгүй, хуучирсан хэв шинжтэй байгаа нь тун эмзэглүүштэй. Хүүхэд багачууд төдийлөн сонирхохгүй байгаа нь үүнийг илтгэнэ. Иймд бид мэргэжлийн утга зохиол, аман зохиол судлаач нартай хамтран монгол ардын үлгэр, домгуудын утга санааг алдагдуулалгүйгээр, өнөө үеийн үнэт зүйл, хүүхдийн сэтгэхүйд тулгуурлан шинээр зохиомжлон бүтээлээ.

Насны ангилал
3-4
4-5
нас
Хуудас
32
Хэл
Монгол

Бусад

3-4

насны хүүхдийн ном

Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.

Ном санал болгоорой.

Өөрийн бичсэн бага насны хүүхдийн ном, эсвэл хүүхдийнхээ дуртай номыг бусдад хүргэхийг хүсвэл бидэнд зурвас үлдээгээрэй.

Хүсэлт явуулсан танд баярлалаа! Тантай тун удахгүй холбогдох болно.
Алдаа гарлаа. Та дахин оролдож үзнэ үү.