Н.Сувдаа
“Аз жаргал” зохиол нь бага насны хүүхдүүдэд сэтгэл зүйн боловсрол олгох, өөрийн сэтгэл хөдлөлийг ойлгоход туслах цуврал зохиолуудын нэг билээ. Миний дотор болоод байгаа энэ бүхэн яг юу юм бол оо? Энэхүү “Рүбин” хүүхдийн номын цуврал нь жижиг хэмжээтэй, цөөн хуудастай бөгөөд бага насны хүүхдэд ойлгомжтой, хялбар үг хэллэгтэй юм. Тус цувралууд нь хүүхдүүдэд ном унших гэдэг тийм ч хэцүү бишээс гадна сонирхолтой, хөгжилтэй байж болохыг ойлгуулах ба тус бүр өөрсдийн сургамжийг агуулсан зохиолуудтай билээ. Үүнд цаг үеийн түгээмэл асуудлуудыг хөндсөн зохиолуудаас эхлэн бяцхан үрсийг өөрсдийн сэтгэл зүйн талаар ойлгоход туслах зохиолууд хүртэл бий. Мөн эдгээр номууд хүүхдүүдийн ном унших сонирхлыг нэмэгдүүлж, ирээдүйд илүү “том” ном унших хүслийг төрүүлнэ гэдэгт бид итгэж байна.