Бидний тухай

Үлгэрийн цаг” нь Лоринэт сангийн санхүүжилттэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд “Ирээдүйнх нь төлөө 15 минут” уриан дор хэрэгжиж буй олон нийтийн нөлөөллийн аян билээ.

Төслийн хүрээнд 0-5 насны хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагч болон багш, сурган хүмүүжүүлэгчдэд хүүхэдтэйгээ хамт ном унших соёлыг түгээх зорилготой ажиллаж байна.

Төслийг санхүүжүүлэгч

Лоринэт сан

Төслийг санхүүжүүлэгч
Лоринэт сан нь бага насны хүүхдийн боловсрол болон залуусын хөдөлмөр эрхлэлтэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг гэр бүлийн сан юм.
Төслийг хэрэгжүүлэгч

Азийн сан Монгол

Төслийг хэрэгжүүлэгч
Азийн сан нь хөгжиж буй Ази, Номхон далайн улс орнуудын амьдралыг сайжруулах зорилго бүхий ашгийн бус олон улсын хөгжлийн байгууллага юм.
Төслийн хамтрагч

Whyze Agency

Төслийн хамтрагч
Брэндийн стратеги, коммуникаци, брэндийн бичвэр, өгүүлэмжийг дотоод болон гадаадын зах зээлд зориулан боловсруулах чиглэлээр дагнан ажиллаж байгаа агентлаг.

Gerhub

Төслийн хамтрагч
Гэр Өргөө ТББ нь нийгмийн инновац болон боловсролын чиглэлээр гэр суурьшлын бүсэд асуудлыг шинэлэг, бүтээлч шийдлийг нэвтрүүлэхээр ажилладаг.

Mongolian Education Alliance

Төслийн хамтрагч
Бага насны хүүхэд, өсвөр үеийнхэн, залуучууд, багшийн хөгжлийг дэмжих төсөл, боловсролын судалгаа, үнэлгээ зэрэг үйл ажиллагаа явуулдаг ТББ.

“Үлгэрийн цаг” аяны хамт олон

Bio
Хүүхэд байхаасаа ном уншихад шимтэж, үр өгөөжийг нь амьдралдаа хүртсээр ирсэн миний хувьд "Хамтдаа уншицгаая" төсөл нь сэтгэлд минь маш ойр төдийгүй, сангийн маань зорилготой нягт уялдсан гайхалтай санаачилга юм. Энэхүү төслийн ачаар олон хүүхэд номд хайртай хүн болж өсөөсэй гэж найдаж байна.

Болор

Лоринэт

Лоринэт сангийн Үүсгэн байгуулагч болон ТУЗ-н гишүүн
Хүүхэд байхаасаа ном уншихад шимтэж, үр өгөөжийг нь амьдралдаа хүртсээр ирсэн миний хувьд "Хамтдаа уншицгаая" төсөл нь сэтгэлд минь маш ойр төдийгүй, сангийн маань зорилготой нягт уялдсан гайхалтай санаачилга юм. Энэхүү төслийн ачаар олон хүүхэд номд хайртай хүн болж өсөөсэй гэж найдаж байна.
Bio
0-5 насны хүүхдийн хөгжлийг номоор дамжуулан дэмжих боломжтойг олон судалгаанууд нотолсон байдаг. Хүүхдийн насны онцлогт нь тохирсон номыг тогтмол уншиж өгөх нь тэдгээрийн хэл яриа, танин мэдэхүйн хөгжлийг дэмжихээс гадна аав, ээжтэйгээ эерэг, дотно харилцаа бий болгох зэрэг олон давуу талтай юм.

Тамир

Батсайхан

Лоринэт сангийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал
0-5 насны хүүхдийн хөгжлийг номоор дамжуулан дэмжих боломжтойг олон судалгаанууд нотолсон байдаг. Хүүхдийн насны онцлогт нь тохирсон номыг тогтмол уншиж өгөх нь тэдгээрийн хэл яриа, танин мэдэхүйн хөгжлийг дэмжихээс гадна аав, ээжтэйгээ эерэг, дотно харилцаа бий болгох зэрэг олон давуу талтай юм.
Bio
Би асран хамгаалагч хүүхэдтэйгээ өнгөрүүлж буй цагийн үнэ цэнэ болон номын хүчид итгэдэг. Нийгмийн шинжлэх ухаанд бага насны хүүхдэд ном уншиж өгөхийн эерэг үр нөлөөг маш сайн тайлбарласан байдаг боловч хүмүүс ихэвчлэн мэддэггүй байна. Энэхүү Хамтдаа Уншицгаая төсөл маань хүүхдийг багаас нь номтой нөхөрлүүлэх, гэр бүлээрээ цагийг хамтдаа өнгөрүүлэх, хүүхдийг аз жаргал, ирээдүйнх амжилтад хөтлөхөд нь туслах зорилготой юм.

Марк

Кэйниг

Азийн сангийн Суурин төлөөлөгч

Эцэг эх, асран хамгаалагчид бид хүүхдэдээ багаас нь тогтмол ном уншиж өгснөөр хүүхдийнхээ ирээдүйн амжилтын үндэс суурийг тавих бөгөөд энэ нь олон судалгаагаар нотлогдсон байдаг. Миний хувьд хүүхэдтэйгээ хамтдаа ном унших мөч бүхэн надад болон хүүхдэд маань сайхан дурсамж, үнэ цэнийг бүтээдэг бөгөөд энэхүү төсөл маань олон гэр бүл хүүхдүүдэд хүрч, олон хүүхэд номтой багаасаа нөхөрлөхийн үр шимийг хүртээсэй гэж хүсэж байна.

Халиун

Болдбаатар

Азийн сангийн Хөтөлбөрийн мэргэжилтэн
Эцэг эх, асран хамгаалагчид бид хүүхдэдээ багаас нь тогтмол ном уншиж өгснөөр хүүхдийнхээ ирээдүйн амжилтын үндэс суурийг тавих бөгөөд энэ нь олон судалгаагаар нотлогдсон байдаг. Миний хувьд хүүхэдтэйгээ хамтдаа ном унших мөч бүхэн надад болон хүүхдэд маань сайхан дурсамж, үнэ цэнийг бүтээдэг бөгөөд энэхүү төсөл маань олон гэр бүл хүүхдүүдэд хүрч, олон хүүхэд номтой багаасаа нөхөрлөхийн үр шимийг хүртээсэй гэж хүсэж байна.
Bio
Ном бол ертөнцийг харах цонх гэдэгчлэн хүүхдээ багаас нь номтой ойр өсгөснөөр сууж сурах, аливааг олон өнцгөөс харах, сониуч, бүтээлч сэтгэлгээ, мөрөөдөх чадвартай болох, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж сурах гээд хувь хүний хөгжил, төлөвшилд нь эергээр нөлөөлөх олон давуу талтай. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхэдтэйгээ харилцан ярилцаж, шинийг ойлгуулах, анхаарлаа бүрэн хандуулах нандин цаг өнгөрүүлэхдээ номыг арга хэрэгслээ болгон ашигладаг байгаасай

Халиун

Ганзориг

Азийн сангийн Төслийн ажилтан

Ээж аавын уншиж өгдөг үлгэрүүд, үлгэрт гардаг баатрууд, адал явдлууд, харилцан яриа бүгд хүнийг бий болгоход, төлөвшиж хэлбэржихэд ихээхэн нөлөөлдөг гэж би боддог. Үлгэр, ном бол зүгээр цаг нөхцөөх, зугаацуулах биш амьдралыг ойлгох ойлголтыг суулгах зугаатай, хөгжилтэй, сэтгэл хөдөлгөсөн арга юм. Энэ төслийн үр дүнд илүү олон эцэг эхчүүд хүүхдэдээ ном, үлгэрийг уншиж, жүжиглэж, дүрсэлж ярьж өгдөг, ярилцдаг болоосой гэж хүсч байна.

Билгүүн

Мөнхжаргал

Уайз агентлагийн Гүйцэтгэх захирал
Ээж аавын уншиж өгдөг үлгэрүүд, үлгэрт гардаг баатрууд, адал явдлууд, харилцан яриа бүгд хүнийг бий болгоход, төлөвшиж хэлбэржихэд ихээхэн нөлөөлдөг гэж би боддог. Үлгэр, ном бол зүгээр цаг нөхцөөх, зугаацуулах биш амьдралыг ойлгох ойлголтыг суулгах зугаатай, хөгжилтэй, сэтгэл хөдөлгөсөн арга юм. Энэ төслийн үр дүнд илүү олон эцэг эхчүүд хүүхдэдээ ном, үлгэрийг уншиж, жүжиглэж, дүрсэлж ярьж өгдөг, ярилцдаг болоосой гэж хүсч байна.
Bio

Золбоо

Ганбат

Уайз агентлагийн Стратеги хариуцсан захирал
Bio
Миний хувьд хүүхдийн зурагт ном бол зөвхөн багачуудад зориулсан биш томчууд бид ч гэсэн өөрсдийн үнэт зүйлсийг олж харч дахин сэргээх ид шидтэй гэдэгт итгэдэг.

Цэлмэн

Ганбаяр

Уайз агентлагийн Креатив директор
Миний хувьд хүүхдийн зурагт ном бол зөвхөн багачуудад зориулсан биш томчууд бид ч гэсэн өөрсдийн үнэт зүйлсийг олж харч дахин сэргээх ид шидтэй гэдэгт итгэдэг.

Бидэнтэй хамтарч ажиллах уу?

Биднээс асуух зүйл эсвэл хамтран ажиллах хүсэлтээ илгээмжээр үлдээгээрэй.

Хүсэлт явуулсан танд баярлалаа! Тантай тун удахгүй холбогдох болно.
Алдаа гарлаа. Та дахин оролдож үзнэ үү.