Г.Оргилболд
Эцэг эхчүүд та бүхэн Монгол ардын үлгэрүүдээ хэр сайн мэдэх вэ? Балчир байхаасаа авхуулаад л ээж аав, эмээ өвөөгөөсөө ардын үлгэрүүдээ сонсож өссөн байх гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл та ч гэсэн хүүхэдтэйгээ хамтдаа багаас нь Монгол ардын үлгэрүүдээ уншаарай. Бид та бүхэнд Хараацай хэдгэнэ хоёр үлгэрээс сэдэвлэн бүтээсэн зурагт номыг санал болгож байна.