👧🏻Хүүхдэд аль болох багаас нь унтахын өмнө үлгэр, домог ярьж өгснөөр тэдний уран сэтгэмж,🐾 төсөөлөн бодох чадварыг хөгжүүлдэг. Тэр дундаа хайртай хүмүүсийнх нь ярьж өгөх домог, түүх, үлгэрүүд юугаар ч сольшгүй үнэ цэнтэй. Гэхдээ унтахын өмнө учир айдастай, аз жаргалгүй, бүтэлгүй төгсгөлтэй үлгэрээс татгалзаарай.❌
1. Ямар ч үед өөрт тохиолдсон асуудлаа нууж хаалгүйгээр нээлттэй хуваалцах эерэг харилцаа үүсдэг. Энэ нь хүүхэд өсвөр насанд хүрэхэд хамгийн чухал шүү. 👨👩👧👦
2. Унтах бүрд аав сонин содон зүйлсийг ярьж өгснөөр өөрийг нь хамгаалах хүчтэн, бүхнээс супер баатар дэргэд нь байдагт баярлан бахархаж хүүхэд өөртөө итгэлтэй болдог. 🚀
3. Номын адал явдлыг хамтдаа хуваалцаж, багаас нь аавын дуу хоолой сэтгэл зүрхэнд шингэснээр та хоёрын хооронд насан туршийн гүнзгий итгэлцэл, халуун дулаан харилцаа бий болно.💪🏻
4. Үлгэр, домог дотор шингэсэн сургаал, зөв буруу, тэсвэр хатуужлын ухааныг нөхөрсгөөр хэлэлцэх боломжтой. Заримдаа аавууд хөвгүүддээ хатуурхаж, загнаж байж хатуужилтай болдог хэмээн маш том эндүүрдэг шүү.👦🏻