Төрсөн цагаас нь хамтдаа ном уншснаар хүүхдийн хэл ярианы чадварыг хөгжүүлэхэд тусална. Хүүхэд ярьж эхлэхээс өмнө энэ чадвар тархинд нь хөгжиж байдаг бөгөөд олон үг сонсох тусам олон үг сурч, хэлд ороход нь нэмэртэй байдаг.
Энэ насан дээр таны хүүхэд зураг бол биет зүйлийг төлөөлдөг гэдгийг ойлгож эхэлдэг бөгөөд зарим зураг, хуудас, тэр ч байтугай зарим үлгэрт бусад үлгэрээс илүү дуртай байгаа гэдгээ харуулж эхэлдэг. Таныг унших, дуу чимээ гаргах үед таны хүүхэд хариу үйлдэл үзүүлэх болно. Таны бяцхан хүүхэд 12 сартайдаа хуудас эргүүлж (таны тусламжтай), хуудас дээр байгаа дүрс баатруудыг хуруугаараа зааж эхлэх болно.
- Аль болох удаан уншиж гарч буй зүйлүүдийг дэлгэрэнгүй ярьж өгөөрэй. Хүүхэд 6 сартайгаасаа эхлэн өөрийнхөө нэрийг таньж эхлэн нэрээ сонсоод хариу үйлдэл үзүүлдэг тул ном уншиж өгөхдөө нэрийг нь тогтмол дуудаж яриарай.
- Уншиж байхдаа хоолойныхоо өнгийг өндөрсгөн янз бүрийн дуу авиа гаргаарай хүүхэд энэ үедээ үгийн утгыг ойлгохгүй ч хоолойны өнгийг анхааралтай сонсоно ялгаж чаддаг.
- 9 сартайгаас нь эхлэн хамтдаа ном уншихдаа хуудсыг хүүхдээрээ эргүүлүүлээрэй. Энэ нь ном ашиглахыг заах нэг арга бөгөөд гар хурууны хөгжлийг дэмжиж, эвлүүлнэ. Хэрэв эргүүлж чадахгүй байгаадаа бухимдаж байгаа бол ганцаараа эргүүлэх арай болоогүй гэсэн үг шүү. Ном уншихад нь сөрөг сэтгэгдэл үүсгэхгүй байх хэрэгтэй тул хуудас эргүүлэхэд нь туслаарай.
- Энэ насан дээр хүүхдүүд тодорхой хэдэн үгийг мэддэг болно. Жишээ нь ээж, аав, сүү, хоол, тоглоом гэх мэт. Тийм учраас тодорхой нэг сэдэвд суурилсан ном тохиромжтой байдаг. Ном дээрх үйл явдлыг тайлбарлаж шинэ үгсүүдийг зааж өгөөрэй.
“Энэ юу вэ?”
“Энэ бол улаан алим.”