1-2 настай хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчийн харилцааг бэхчүүлэгч.

Үнэгхэн
/
2022-05-19

Хүүхэдтэйгээ аль болох багаас нь ном унших нь хүүхдүүдэд эцэг эхтэйгээ харилцах, эцэг эх нь хүүхдүүдтэйгээ дотно харилцаа үүсгэх алтан боломж юм. Ном уншиж өгөх нь хүүхдэд шинэ үгстэй танилцах, бусдыг сонсох чадвараа хөгжүүлэх боломжийг олгодог бөгөөд энэ нь ирээдүйд  тэдний сурлагын амжилтад хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. 

  1. Ном унших тогтмол цагийг сонгон (ялангуяа өдөр эсвэл орой унтахын өмнө) хүүхдэдээ ном уншиж өгөх нь хүүхдийг тайвшруулж шөнө бүтэн нойроо авахад нь тусалдаг.  

  1. Энэ насан дээрээ хүүхдүүд аливаа зүйлийг бие даан хийх хүсэлтэй болдог. Гурав, дөрвөн ном гаргаж, хүүхдээрээ нэгийг нь сонгуул. Сонголтыг нь магтан сайшааж, хүүхдэдээ хуудас эргүүлэхэд тусалж, хуудаснаас юм олох үед тусламж хүс. Жишээ нь: алим хаана байна? Энд хэдэн заан байна вэ? гэх мэтчилэн.  
  2. Энэ насан дээр хүүхдүүд хөдөлгөөнтэй болдог, тиймээс ч хатуу зузаан хуудастай, хэврэг биш номнууд илүү тохиромжтой. 
  3. Зүгээр нэг өгүүллэгүүд агуулсан энгийн номнууд биш харин олон төрлийн дасгалуудтай, хүрч мэдрэх боломжтой, татаж сөхөхөөр юм гарч ирдэг, тоглож болохоор сонирхолтой номнууд сонгоорой. 

Бидэнтэй хамтарч ажиллах уу?

Биднээс асуух зүйл эсвэл хамтран ажиллах хүсэлтээ илгээмжээр үлдээгээрэй.

Хүсэлт явуулсан танд баярлалаа! Тантай тун удахгүй холбогдох болно.
Алдаа гарлаа. Та дахин оролдож үзнэ үү.