Хүүхэд бүр уншиж өсөх ёстой ном

Үнэгхэн
/
2023-03-24

Номтой ойр өссөн бид бүхний, хүүхэд ч хайртай, насанд хүрсэн хүнд амьдралын утга учрыг ойлгуулдаг, хүүхдийн ном ямар ид шидтэй байдгийг мэдрүүлэх ном бол Бяцхан Ханхүү юм.

Хүүхэд бүр уншиж өсөх ёстой ном гэдэгт Үнэгхэн нь бат итгэж байна.

Насанд хүрсэн та бүхэн ч хааяа эргүүлэхэд илүүдэхгүй байх.

Энтони Дэ Саинт-Эксүпэригийн энэхүү зохиол нь дэлхийд хамгийн их орчуулагдсан зохиолд тооцогддог ба 1943 оны 4 сард анх хэвлэгдснээс хойш өдийг хүртэл 382 хэлээр орчуулагджээ.

Номын хүүхдэд өгөх сургамж: Эх дэлхийгээ хайрлах, бусдыг хайрлах, хайрын үнэ цэнийг ойлгох

Номын насанд хүрэгчдэд өгөх сургамж: бусдын хэлснийг биш үйлдлийг нь үнэлэх, үнэ цэнтэй зүйлдээ цаг гаргах, тоонд ач холбогдол өгөхгүй байх (энэхүү номыг уншаад яагаад тоо гэснийг ойлгох болно

Хуудасны тоо: 80

Унших хугацаа: Өдөр бүр нэг бүлгийг 15 минут уншихыг санал болгож байна.

Нас: 5

Бидэнтэй хамтарч ажиллах уу?

Биднээс асуух зүйл эсвэл хамтран ажиллах хүсэлтээ илгээмжээр үлдээгээрэй.

Хүсэлт явуулсан танд баярлалаа! Тантай тун удахгүй холбогдох болно.
Алдаа гарлаа. Та дахин оролдож үзнэ үү.