Ном бол цоо шинэ төсөөллийн ертөнцөд хүрэх хаалга юм. Хүүхдэдээ ном уншиж өгснөөр та хүүхдийнхээ төсөөллийн ертөнцийг нээж байгаа гэсэн үг. Олон төрлийн баатруудтай сургамжит түүхүүдтэй ном нь хүүхдэд янз бүрийн сэтгэл хөдлөлийг мэдрүүлдэг бөгөөд үгээр мэдрэмжээ илэрхийлэх ур чадварыг заадаг.
Шидэт дагина, цагаан морьтой ханхүү, ганц эвэрт гэх мэт сонирхолтой дүрүүдийг агуулсан номууд хүүхдийн тань бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг. Тэд яг л жинхэнэ найзууд шиг нь бодитой санагддаг. Номын баатруудаар дамжуулан хүүхдүүд өөрсдийнхөө талаар илүү ихийг мэдэж шинэ зүйлүүдийг туршиж үзэх боломжийг олгодог. Хүүхдэдээ уран зөгнөлт, инээдмийн, түүхэн зохиол гэх мэт олон төрлийн номнуудаас сонгон уншиж өгөх нь тэдэнд олон шинэ мэдээлэл өгч, соёлыг түгээж, оюун ухаанд нь эерэгээр нөлөөлнө.