Ном уншиж өгч байхдаа болон уншиж өгснийхөө дараа:
✔️ Хэн
✔️ Юу
✔️ Хэзээ
✔️ Хаана
✔️ Хэрхэн
✔️ Яаж 🐥 гэх зэрэг асуултуудыг асууж, харилцан ярилцаж байгаарай. Тэгвэл хүүхэд ном уншихдаа илүү гярхай ажиглах, төвлөрөх дадалтай болно.🎈☀️
Эдгээр асуулт, аргуудыг ном унших болгондоо ярилцаж, хүүхдэдээ дээрх дадлуудыг суулгаж, хамтдаа уншсаар л байгаарай.🦊👨👩👧👦☀️
Номыг их унших, хурдан унших нь чухал биш тогтмол унших, зөв унших дадал бий болох нь чухал шүү. 📚Номтой хэдий чинээ багаасаа нөхөрлөнө төдий чинээ хүүхдийн хэл яриа, сэтгэхүй, анхаарал төвлөрөлт нь хурдан хөгждөг.
Ирээдүйнх нь төлөө 15 минут💗👨👩👧👦