1. Дүрд орж тоглох 🎭
2. Зургийн альбомоо үзээрэй. Хүүхэд аав ээжийнхээ болон өөрийнхөө бага байх үеийг яриулах дуртай байдаг. 🚼
3. Хүүхдийнхээ дуртай ном зохиол, хүүхэлдэйнээс сэдэвлэн АХА тоглох. Эсвэл хамтдаа үлгэр зохиож бяцхан ном хийх ♻️
4. Өөр өөрсдөө, эсвэл хамтран гараар бүтээл хийж зочид урин гэртээ үзэсгэлэн гаргах 🖼
5. Нуугдаж эсвэл дэрээр байлдаж тоглох. Хүүхдийн төдийгүй таны ч стресс тайлагдана.💓
6. Хамтдаа хэн нэгэнд захидал бичих. Ингэхдээ хүн тус бүрийн үгийг оруулахыг хичээх. (Таних танихгүй нь хамаагүй) Багш, найзад нь, орцны үйлчлэгч ч байж болно. 💌
7. Хүн хүний нэрэмжит, санал болгосон киног хамтдаа үзэж дараа нь сэтгэгдлээ хуваалцаж байх.📺
Та хүүхдэдээ цаг гаргаж, эдгээр зүйлсийн хэдийг нь хамтдаа хийж үзсэн байна?
Хүүхдээ хайрлах нэг хэлбэр бол цаг гаргах, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх юм шүү..
Ирээдүйнх нь төлөө 15 минут💗👨👩👧👦