Хамтдаа ном унших “Үлгэрийн цагаа” эхлүүлэх өөрсдийн гэсэн гэр бүлийн заншилтай болоорой.
Дэрээ бэлдээд, номоо гарган аядуу дуу тавихад л хүүхэд тань ном унших цаг болсныг мэдэн гүйгээд ирэх болно.
Хүүхдэд өдөр бүрийн хэвшсэн дадал заншил маш хэрэгтэй байдаг ба өдөр бүр хамтдаа ном унших Үлгэрийн цагтай болсноор эцэг, эх, асран хамгаалагч таны хүүхдийнхээ ирээдүйд нь эергээр нөлөөлөх хамгаас чухал хөрөнгө оруулалт болно шүү.