Нууц эрдэнэс болсон дараах хүүхдийн номын дэлгүүр болон номын сангаар зочилж үзсэн үү?

Үнэгхэн
/
2023-03-23

Нууц эрдэнэс болсон дараах хүүхдийн номын дэлгүүр болон номын сангаар зочилж үзсэн үү? Өөрсдийн гэсэн чамин онцлогтой, хүүхдийн номын хорхойтон болгон мэдэх ёстой номын сан/дэлгүүрүүдийг танилцуулъя.

Хүүхдийн төв номын сан: 0-10 настай хүүхдэд зориулсан 12,000 номтой бөгөөд гэрээр болон танхимаар ном олгодог, тогтмол ном уншлагын цаг зохион байгуулдаг тул хүүхдээ бүртгүүлэн, хамтдаа номын ертөнцөөр аялаарай.

Alpha book: Монгол болон Англи хэл дээрх хүүхдийн номын арвин сонголттой, “Хүүхдийн номыг 2 минутад” видео булангаараа хүүхдийн ном танилцуулдаг тул тэдний хуудсыг даган шинэ содон хүүхдийн номын талаарх мэдээллийг цаг алдалгүй авахыг Үнэгхэн нь зөвлөж байна.

Geren Books: Хүүхдийн номд үнэхээр хайртай хүн энэхүү номын дэлгүүрийг ажиллуулдгийг та бүхэн хуудсаар нь зочлоод л мэдрэх болно. Үнэгхэн нь дэлгүүрээр нь ороход шууд л дулаан хайр мэдэрдэг тул та хүүхэдтэйгээ хамт зочлон, хүүхдээрээ ном сонгуулж аваарай.

Tree House: Хүүхдэд зориулсан менютэй, тоглох ч хэсэгтэй, ховор номуудаас бүрдсэн номын сантай, бяцхан хүүхдийн диваажинд гэр бүлээрээ зочлон, цагийг үр бүтээлтэй, зугаатай өнгөрүүлэхийг урьж байна.

Nomt bookstore: Альфа номын дэлгүүрт ажилладаг байсан залуухан хос нутагтаа буцан, өөрсдийн номын дэлгүүр нээсэн сонирхолтой түүхтэй Баянхонгор аймгийн Номт номын дэлгүүрт хүүхдийн ном маш чухал байр суурь эзэлдэг. Хэрэв та Баянхонгор аймагт амьдардаг, эсвэл зочилж байгаа бол заавал ороод гараарай.

Бидэнтэй хамтарч ажиллах уу?

Биднээс асуух зүйл эсвэл хамтран ажиллах хүсэлтээ илгээмжээр үлдээгээрэй.

Хүсэлт явуулсан танд баярлалаа! Тантай тун удахгүй холбогдох болно.
Алдаа гарлаа. Та дахин оролдож үзнэ үү.