Өмнө нь бид аливаа хүний амьдралд байр сууриа олж, амжилтанд хүрэхийн үндэс нь IQ буюу оюуны чадамж гэдэг байсан бол одоо EQ буюу сэтгэлийн хөдлөлөө ойлгож, удирдах чадамжийг илүү чухалчилдаг болжээ. Тэгвэл эмпати буюу бусдын оронд өөрийгөө тавих, ойлгох нь EQ чадамжийн суурь юм.
Эмпатиг багаас нь хөгжүүлэх ёстой ба үүнд уран зохиол, үлгэр маш чухал үүрэгтэй байдгийг судлаачид онцолдог. Хүүхдүүд үлгэрдээ “орж”, гол дүрийн баатрыг өөрөөрөө төсөөлж, тулгарсан бэрхшээл, зовлон, жаргалыг нь мэдэрч сонсдог тийм л насан дээрээ эмпатид суралцдаг байна.
Үлгэр уншиж дуусчихаад, “хэрэв чи байсан бол яах байсан бэ” гэх зэргээр улам лавшруулж асуувал бүр ч сайн шүү.
Ирээдүйнх нь төлөө 15 минут