Үнэгхэн нь үлгэрийг өнгөтөөр ярьж өгөх нэг нууцаа хуваалцах уу? Үлгэрийн үйл явдалтай холбоотой төрөл бүрийн чимээ авиаг үргэлж нэмж өгч байгаарай. Жишээ нь хаалга тогшив гэх юм бол ширээ, сандал дээр тогшиж, аянга, цахилгаан гарч байвал аянга, борооны чимээг амаараа гаргаж, гар, биеэрээ жүжиглэж үзүүлээрэй. Зүгээр л хонх дуугарав гэлгүй хонх шиг дуугарна гэсэн үг шүү дээ.
Хүүхдээ бас дуу авиагаар илэрхийлэхийг нь дэмжээрэй. Хүүхдүүд угаасаа дуу авиандаа “про”. Эмнэлгийн машин, нохой, цагдаагийн шүгэл, динозавр, тахиагаас авахуулаад дуу чимээ гаргадаг бүх зүйлийг дуурайж дуугардаггүй хүүхэд ховор доо.
Ирээдүйнх нь төлөө 15 минут