Давт, давт, давт

Үнэгхэн
/
2023-03-24

Давт, давт, давт

Хүүхэд дуртай үлгэр, хайртай номоо өдөр болгон уншаад ч уйддаггүй. Ээж аавуудад заримдаа залхуутай, өөр ном уншиж өгмөөр санагдаж болох ч, давтамж бол сайн зүйл гэдгийг санаарай.

Хүүхэд давтамжаар юм сурч, ойлгож авдаг бөгөөд олон давтах тусам үг авиаг сонсож таних, ойлгох чадвар сайжрахаас гадна сонсох бүрдээ тухайн үйл явдлыг өөр өөр өнцгөөс харж, илүү баяжуулж ойлгодог байна. Тиймээс нэг үлгэрээ давтаж уншихаас та өөрөө уйдаж эхлэх гээд байвал өгүүлбэр, үгийн өргөлтийг нь өөр өөр хэсгүүд дээр нь өгч илүү сонирхолтой болгоорой.

Ирээдүйнх нь төлөө 15 минут

Бидэнтэй хамтарч ажиллах уу?

Биднээс асуух зүйл эсвэл хамтран ажиллах хүсэлтээ илгээмжээр үлдээгээрэй.

Хүсэлт явуулсан танд баярлалаа! Тантай тун удахгүй холбогдох болно.
Алдаа гарлаа. Та дахин оролдож үзнэ үү.