Бүгд Баадаг

Үнэгхэн
/
2023-03-23

Дэлхийн өнцөг булан бүрд, хэл хил давсан, нялх хүүхэд ч гэлтгүй насанд хүрсэн хүн хүртэл инээд шоглоом болгож хошигнодог сэдэв юу гээч? Нэг юм бодогдож байна уу?

Үнэгхэний бодож байгааг та ч бас бодож байна уу? Тийм ээ, тэр бол БААС.

“Том заан том баадаг

, жижиг хулгана жижиг баадаг

” гэж эхлэхэд л таны хүүхдийн сонирхлыг татах нь гарцаагүй. Янз бүрийн зүстэй, дүрстэй, өнгөтэй амьтад хэрхэн хаана баадаг, баачхаад баасаа яадаг, жижиг гэлтгүй том хүн ч баадгийг ойлгуулдаг энэхүү номыг хүүхдээ живхнээс нь гарган хөтөвчин дээр суулгаж сургах үед нь уншиж өгвөл бүр ч сонирхох байх даа.

“Бүгд Баадаг” зурагт ном анх 1977 онд хэвлэгдсэнээс хойш Япондоо 1 саяас их хувь зарагдан, аав ээж нь уншиж өгдөг байсан номыг одоо өөрийн хүүхдэдээ, бүр ач зээдээ ч уншиж өгч байгаа сонгодог хүүхдийн ном билээ.

Номын сургамж: Живхнээс гарган хөтөвчин дээр бааж сургахад нэмэр болно.

Хуудасны тоо: 27

Унших хугацаа: 5 минут

Нас: 0-3

Бидэнтэй хамтарч ажиллах уу?

Биднээс асуух зүйл эсвэл хамтран ажиллах хүсэлтээ илгээмжээр үлдээгээрэй.

Хүсэлт явуулсан танд баярлалаа! Тантай тун удахгүй холбогдох болно.
Алдаа гарлаа. Та дахин оролдож үзнэ үү.